ЗАСГИЙН ГАЗАР: Хөл, хориог 14 хоног болгон сунгалаа

ЗАСГИЙН ГАЗАР: Хөл, хориог 14 хоног болгон сунгалаа

Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэрийг гаргалаа. Энэ нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж байна.

Тодруулбал, өнөөдөр өглөө Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах санал оруулж байгааг тодотгож УОК, Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэсэн юм. 

Цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлага тулгарч хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буй учир хөл, хориог сунгахаас аргагүй байгаа аж. Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог тав хоногоор тогтоосон билээ.