Төмөр замын гүүрэн доороос олдсон нярайн эцэг, эхийг эрэн сурвалжилж байна

Төмөр замын гүүрэн доороос олдсон нярайн эцэг, эхийг эрэн сурвалжилж байна

Эцэг, эх байх хуулийн өмнө хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлээгүй өөрийн төрсөн нярай хүүхдээ биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гудамжинд орхиж явсан нярай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, долдугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10-р дугаар хороонд байрлах Төмөр замын гүүрний доор нярай хүүхдийн цогцос байна гэх мэдээлэл иргэнээс ирсэн байна. Шалгалтаар нас бараад олон хоносны улмаас өлгийн дотроо илжирч муудсан, хүй нь цөвөлсөн эрэгтэй нярай хүүхдийн цогцос байсан нь тогтоогджээ.

Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд нас барсан нярайн эцэг эхийг эрэн сурвалжилж байна.