Ноцтой ослын улмаас дөрвөн хүн газар дээрээ нас барав

Ноцтой ослын улмаас дөрвөн хүн газар дээрээ нас барав

Өчигдөр буюу энэ сарын 18-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын автозамд томоохон осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатарын чиглэлд “Латио” маркын суудлын автомашин, Улаанбаатараас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Машин тус бүр дөрөв, дөрвөн зорчигч сууж явсан бөгөөд ослын улмаас дөрвөн хүн хүнд гэмтэж, дөрвөн хүн  нас барсан байна. Ноцтой ослын улмаас 45 настай эрэгтэй Ц, 45 настай эмэгтэй Т, 26 настай эрэгтэй Б, арван настай Б нар гэмтлээ даалгүй газар дээрээ нас барсан бол 55 настай эмэгтэй М, 42 настай эрэгтэй Б, 32 настай  эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй  А нар гэмтэж Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.