Хөнгөн ялтай хоригдлуудыг ирэх оноос суллаж цахим бугуйвч зүүлгэх ажлыг эхлүүлнэ

Хөнгөн ялтай хоригдлуудыг ирэх оноос суллаж цахим бугуйвч зүүлгэх ажлыг эхлүүлнэ

Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр халдвараас сэргийлэх зорилгоор шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай гэх асуудлыг хөндсөн байдаг. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас санаачилсан  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах  ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ажээ.

Үүний хүрээнд  ял эдэлж байгаа эмэгтэй,  архаг хууч өвчтэй болон 60-аас дээш настай хүмүүсийн хэдэн хувь нь хөнгөн ялтай болон Өршөөлд хамрагдах боломжтой талаарх судалгааг хийсэн байна. Зорчих эрхийг хязгаарлах  ял нь  хэрэгт холбогдсон этгээдэд цахим бугуйвч зүүлгэн хаана, юу хийж явааг нь тусгай программын дагуу холбогдох байгууллагууд хянах юм. Албан бус мэдээллээр манай улсад өршөөлөөр суллагдах боломжтой 790 хоригдол байгаа аж.