Оюутолгойн асуудалд хяналт тавих 20 гишүүн бүхий Ажлын хэсгийг УИХ-аас байгууллаа

Оюутолгойн асуудалд хяналт тавих 20 гишүүн бүхий Ажлын хэсгийг УИХ-аас байгууллаа

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг байгууллаа. Тодруулбал, УИХ-ын 20 гишүүн уг асуудалд хяналт тавих ажлын хэсэгт орж ажиллах юм байна.  

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан“ УИХ өмнө нь шалгаад, дүгнэлт гаргасан учраас Ажлын хэсэг Оюутолгойн үйл ажиллагааг шалгахгүй мөн гэрээг шалгаж нягтлахгүй.Одоогоор нэг жил гурван сарын өмнө УИХ-аас үндсэн гэрээнүүдийг өөрчилье, Дубайн гэрээг хуульд нийцүүлж, Монгол Улсад ашигтай болгоё гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. УИХ баталсан тогтоолдоо хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах зорилгоор 20 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулсан. Гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хариуцаж байгаа. Хяналт тавих ажлыг УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг хариуцна. Бид Ажлын хэсгийн анхны хурлаа өнөөдөр хийгээд, ажил үүргээ хуваарилж аваад, дэд ажлын хэсгүүдээ байгууллаа” гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

28 минутын өмнө