“АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэж бүртгэсэн шүүгчийг “Ес зүйн хороо” нь хэлэлцэж байна гэв

“АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэж бүртгэсэн шүүгчийг “Ес зүйн хороо” нь хэлэлцэж байна гэв

Улсын дээд шүүхийн шүүгч н.Сонинбаяр нь бүрэлдэхүүнгүй шийдвэр гаргаж, “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэсэн цахим бүртгэлийг хийсэн асуудлаараа Нийслэлийн прокурорын хяналт дор АТГ-т шалгуулж байж болзошгүй талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 

Учир нь Улсын дээд шүүх нь “аль нэг улс төрийн намын даргын үүрэг гүйцэтгэгчийг бүртгэдэггүй” бөгөөд зөвхөн улс төрийн намын даргын бүртгэлийг хийдэг байна.

Ингэхдээ тухайн  намын эрх барих дээд байгууллага их хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн, бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрлэдэг гэх эх сурвалжийн мэдээлэл байна. 

Гэтэл УДШ-ийн шүүгч н.Сонинбаяр нь АН-ын ХЭГ-ын дарга гэх П.Нүрзэдийн хүсэлтийн дагуу “тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан”-ыг бүртгэсэн нь илт хууль зөрчсөн байж болзошгүй байгаа ажээ. Иймд түүний энэхүү асуудлыг яг одоо Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж байгаа ажээ. Хэрэв түүнийг “ёс зүйн алдаа гаргасан” гэж үзвэл хуулийн дагуу арга хэмжээ авах ажээ.