ЭМЯ: Хоёр дахь тунг хийлгэх хугацааг иргэдэд мессежээр мэдээлнэ

ЭМЯ: Хоёр дахь тунг хийлгэх хугацааг иргэдэд мессежээр мэдээлнэ

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 290 мянган иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Тухайлбал, нийслэлээс гадна Өмнөговь, Дархан-Уул, Төв, Говь-Алтай, Орхон, Дорноговь аймагт иргэдэд вакцин хийж эхэлсэн ажээ.

Эхний ээлжид вакцин хийлгэсэн хүмүүс ирэх сарын 10-наас хоёр тунгаа тариулах юм.

Иргэд үүнд идэвхтэй хамрагдаж, хоёр дахь тунгаа хугацаанд нь хийлгэхийг ЭМЯ-нас зөвлөлөө. Харин хоёр дахь тунг хийлгэхийн өмнө иргэдийн гар утсанд аль цэгт хэзээ очиж дархлаажуулалтад хамрагдах талаар мессеж илгээн мэдээлнэ гэж тус яамнаас мэдээллээ.  




Өнөөдөр гахай өдөр

13 цагийн өмнө