Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхийн асуудлаар хуралдана

Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхийн асуудлаар хуралдана

Үндсэн хуулийн цэц өнөөдөр 09.30 цагт хуралдаж, Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ.

Улсын дээд шүүхээс "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл” мөн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргажээ.




Өнөөдөр бич өдөр

10 минутын өмнө