Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг Өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгоно

Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг Өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгоно

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байна. Уг хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл ногдуулсан торгууль, шийтгэлийг өршөөлд хамруулахаар болжээ. 

Тодруулбал, өршөөлд хамруулахгүйгээс бусад Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг нэг удаа өргөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.

Манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6,696,529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6,154,933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.