Ерөнхий сайдын шийдвэр балаг дагуулж, хаагдсан уурхай руу нинжа нар дайрч олныг хамарсан зодоон үүсгэв

Ерөнхий сайдын шийдвэр балаг дагуулж, хаагдсан уурхай руу нинжа нар дайрч олныг хамарсан зодоон үүсгэв

-УУРХАЙН АЖИЛЧДЫГ ХӨХ НЯЦ БОЛТОЛ НЬ ЗОДЖЭЭ-

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хаагдсан алт болон нүүрсний зарим уурхайд олон нийтийг хамарсан бослого, тэмцэл гарч цагдаа, хууль хүчнийхэн газар дээр нь ажиллаад байна.

Тодруулбал,  энэ сарын 22-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт орших “Алтайголд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай руу нутгийн иргэд дайрсан тохиолдол гарсан юм. ААН-ийн зүгээс мэдээлж буйгаар нутгийн иргэд усан бууных нь доорх цэвэршүүлэхээр бэлдсэн алттай шороог нь шууд л савлаад авч эхэлсэн байна. Улмаар уурхайн ажилчдыг хөх няц болтол нь зоджээ.

Иргэд “Ерөнхий сайд энэ талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тэгэхээр одоо ард түмний өмч. Та нар явцгаа" хэмээн дайрсаар байсан нь доорх бичлэгээс харагдаж байгаа юм.

Дээрх компанийн зөвшөөрлийг цуцлах болсон гол  шалтгаан нь Монгол Улсын хууль тогтоомжийг  мөрддөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулсан гэх шалтгаанууд байв. Гэвч өмнө нь Засгийн газраас тус уурхайнуудад шалгалт хийж байгаагүй, сануулга өгөөгүй гэдэг тайлбарыг хаагдсан уурхайн ажилчид хэлж байгаа юм.

Тэд"Нөхөн сэргээлтээ ямар ч асуудалгүй хийгээд явж байтал гэнэт нэг өдөр тусгай зөвшөөрөл цуцалсан. Өмнө нь ямар ч шалгалт ороогүй” гэж ярих ч аж, ахуй нэгж  байгаа юм.

Тэгэхээр дээрх уурхайнуудад нинжа нар эзэн суухаар зэхэж байна гэсэн үг. Өмнөговьд ч хэд, хэдэн ийм үзэгдэл болсон юм. Хэрвээ тус компаниудын лицензтэй уурхайнуудад нинжа орвол нөхцөл байдал 100 хувь дордож хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар төлдөггүй хүмүүсийн гарт байгаль жинхэнээсээ сүйднэ.

Тэд алтыг нь авч газрыг улаанаар нь эргүүлээд орхино. Тэгэхээр төр үйл ажиллагааг нь зогсоосон уурхайнуудыг хамгаалалтад авах шаардлага Засгийн газарт нэн тэргүүнд үүсч байна.

Мөн цаашид урт хугацаанд уг уурхайг хамгаалж чадах уу, нийт хаагдсан уурхайн нөхөн сэргээлтийн мөнгө хэд болох вэ гэх мэт цаашид иймэрхүү мөргөлдөөн үүсч асуудал хүндэрч биенийхээ аминд хүрэх, бэртэж гэмтээх зэрэг хэрэг үүсвэл яах вэ зэрэг олон эрсдлийг Ерөнхий сайд бодолцож цаашид ажиллах шаардлага гарч байгаа юм.

Засгийн газар болон тусгай зөвшөөрлийг нь цуцалсан дээрх уурхайн хооронд доорх хуулийн харилцаа үүсээд байна.

14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө. /Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

14.6.Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.