ХСҮТ-ийн хойд талын 59 гражийг өнөөдөр буулгана

ХСҮТ-ийн хойд талын 59 гражийг өнөөдөр буулгана

Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд байрлах 59 тоосгон гражийг өнөөдөр /2021.08.10/ буулгахаар болжээ. Тус гражуудыг буулгаж газарт нь тус эмнэлгийн Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн төвийг барих юм байна. 

Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд өмнө нь хэвлэлд мэдээлэл өгөхдөө эмнэлгийг тойрсон барилга байгууламжууд нь яаралтай түргэн тусламжийн машинуудыг орох, гарах гарцгүй болгож байгааг учирлаж байсан юм. 

Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд тус байршилд очиж ажиллаад гражийн эзэдтэй уулзсан бөгөөд нөхөн төлбөр олгох асуудлаар ойлголцож, чөлөөлсөн газарт Хавдар судлалын үндэсний төвийн Урьдчилан сэргийлэлт эрт илрүүлгийн төвийг барих чиглэлийг холбогдох албаныхан буюу газрын алба, хот төлөвлөлтийнхөнд өгсөн байдаг.