ВИДЕО: МУГТ Э.Содномпилжээ паралимпийн аварга боллоо

2021-08-30 14:20

ЖУРАМ: МУГТ Э.Содномпилжээд нэг удаа 120 сая төгрөгийн урамшуулал, сар бүр дөрвөн сая төгрөгийн цалин олгоно

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр /2021.08.30/ “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга МУГТ Э.Содномпилжээ пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-т 245 кг жинг өргөснөөр аварга болж алтан медаль хүртлээ. 

Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Харин энэ удаад өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа эвдэхээр 248 кг жинг захиалаад байсан ч тооцоогүй. Учир нь түүний дараагийн тамирчин 8 кг-аар бага жинг өргөсөн. Тиймээс тэрбээр 245 кг жинг өргөснөөр ийнхүү аварга болов. 

Тэгвэл тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журмын дагуу Э.Содномпилжээд 120 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох аж. 

Мөн сар бүр дөрвөн сая төгрөгийн цалинг өгөх юм. Түүний хувьд "Рио 2016" олимпийн наадмаас хүрэл медаль авсан учраас нийт 6 сая төгрөгийн цалинг тогтмол авах аж. Харин түүний дасгалжуулагч Д.Баттулгад уг мөнгөн урамшуулалтай тэнцэх хэмжээгээр урамшуулж магадгүй аж. Угтаа бол тамирчины авах мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр урамшуулдаг ч тамирчин нь тив, дэлхийн рекордыг эвдсэн тохиолдолд 100 хувьтай тэнцэх хэмжээгээр мөнгө олгодог байна.

Тамирчдад олгох шагнал, урамшууллын журмыг ЭНД дарж уншина уу. Засгийн газрын олгодог дээрх шагналаас гадна нутгийн зөвлөл, албан байгууллага, хувь хүмүүсийн зүгээс мөн шагнал өгч, баяр хүргэдэг билээ. 

2021-08-30 10:52

ВИДЕО: МУГТ Э.Содномпилжээ паралимпийн аварга боллоо

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга МУГТ Э.Содномпилжээ хоёр, гурав дахь өргөлтөө амжилттай хийж аварга боллоо. 

Тэрбээр эхний өргөлтөд хамгийн хүнд жинг буюу 241 кг жинг захиалж амжилттай өргөсөн бол хоёр дахь оролдлогоороо 245 кг жинг мөн л амжилттай өргөсөн юм. Гурав дахь өргөлтөөр 248 кг жинг өргөсөн ч тооцоогүй. Гэхдээ хоёрт шалгарсан тамирчнаас 8 кг илүү өргөж пауэрлифтингийн төрөлд тэргүүлээ. Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Харин энэ удаад өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа эвдэхээр 248 кг жинг захиалаад байсан юм.

Б.ДЭЛГЭРМАА

ҮЗЭХ: