Э.Содномпилжээ: Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ

Э.Содномпилжээ: Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга МУГТ Э.Содномпилжээ хоёр, гурав дахь өргөлтөө амжилттай хийж аварга боллоо. 

Тэрбээр эхний өргөлтөд хамгийн хүнд жинг буюу 241 кг жинг захиалж амжилттай өргөсөн бол хоёр дахь оролдлогоороо 245 кг жинг мөн л амжилттай өргөсөн юм. Гурав дахь өргөлтөөр 248 кг жинг өргөсөн ч тооцоогүй. Гэхдээ хоёрт шалгарсан тамирчнаас 8 кг илүү өргөж пауэрлифтингийн төрөлд тэргүүлж чадсан юм. Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Харин энэ удаад өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа эвдэхээр 248 кг жинг захиалаад байсан юм.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.