Харааны бэрхшээлтэй паралимпийн тамирчинг жолоодлогогүй автомашин дайрчээ

Харааны бэрхшээлтэй паралимпийн тамирчинг жолоодлогогүй автомашин дайрчээ

Энэ наймдугаар сарын 28-наас /2021.08.28/ Зуны паралимпийн наадам Японы Токио хотноо албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл тус наадамд оролцож байсан харааны бэрхшээлтэй тамирчинг Японы жолоодлогогүй ухаалаг автомашин мөргөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Өнгөрсөн пүрэв гарагийн 14:00 цагийн орчимд тамирчдын хотхон дотор явж байсан 30 настай Арамицу Китазоног Тоёото  Мотор корпорацын өөрөө жолооддог ухаалаг автобус мөргөж гэмтээсэн байна. Тус тамирчин нь жүдогийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд өрсөлдөж байсан бөгөөд тус ослын улмаас товлосон тэмцээнээ өнжих болсон тухай түүний дасгалжуулагч мэдээлжээ.  Автобус тамирчдын тосгонд өдөржингөө ажилладаг байсан бөгөөд уулзвар дээр баруун эргэж тамирчинг мөргөсөн байна. 

Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тойода хэлэхдээ, "Энэхүү осол олон хүмүүсийн санааг зовоож байгаад маш их харамсаж байна. Тус автобус нь Т уулзвараар баруун тийш эргүүлэхийг оролдож байхад нэг цагт хоёр км-ийн хурдтай явж байсан" гэж мэдээлжээ. Мөн Тоёота компанийнхан хэрэг гарсан уулзвар дээр очиж ослын бичлэгийг хянаж үзээд тус ухаалаг автобусыг зохион бүтээхдээ хэт итгэлтэй байсан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Харин осол гаргасан тус автобусанд сууж явсан таван зорчигч бэртэж гэмтээгүй ба Китазоно толгой болон биедээ шарх авсан байна. Энэ талаар тус тамирчны дасгалжуулагч Ёшиясү Эндо хамгийн их урам хугарсан гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ явдлын улмаас тамирчдын тосгонд ухаалаг автобусыг зогсоосон аж.

Эх сурвалж: UNILAD




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө