Дэлхийн хамгийн анхны утаа ялгаруулдаггүй ачааны хөлөг онгоцыг бүтээжээ

Дэлхийн хамгийн анхны утаа ялгаруулдаггүй ачааны хөлөг онгоцыг бүтээжээ

Норвегийн нэгэн компани дэлхийн хамгийн анхны утаа ялгаруулдаггүй, бие даасан ачааны хөлөг онгоц бүтээжээ. 

Тодруулбал, тус компанийн зүгээс хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу явбал энэхүү хөлөг онгоц нь энэ он дуусахаас өмнө Норвегийн хоёр хотын хооронд анхны аяллаа хийж, бие даасан системийг туршиж үзнэ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд, Энэ талаар олон улсын тэнгисийн байгууллагаас мэдээлснээр, "Одоогоор дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 2.5-3% -ийг тээврийн салбар эзэлж байгаа бөгөөд Норвегийн хувьд бараг бүх цахилгаан эрчим хүчийг усан цахилгаан станцыг үйлдвэрлэдэг" гэсэн байна. Тус хөлөг онгоцыг анх 2017 онд санаачилж, "Kongsberg Maritime" технологийн фрим, усан онгоц үйлдвэрлэгч "Vard"-тай хамтран бүтээжээ. 

Харин Норвегийн Порсгрунн дахь Ярагийн үйлдвэрийн менежер Жон Слеттен хэлэхдээ, "Энэхүү хөлөг онгоц нь 103 чингэлэг тээвэрлэх чадвартай, 13 зангилааны хамгийн дээд хурдтай, 7 МВтц чадалтай ба нэг цахилгаан машинаас мянга дахин их хүчин чадалтай батарей ашиглах  бөгөөд мөн далайн эрэг дагуух контейнер боомт руу жилд 40 мянган ачааны машинаар явах замыг орлох болно" гэжээ. Тус онгоц нь уламжлалт ачааны хөлөг онгоцтой харьцуулахад багийн гишүүдгүй байх нь маш их хэмнэлтийг бий болгож байгаа бөгөөд эхэндээ хөлөг онгоцын ачааг ачиж буулгахад хүн шаардлагатай болно гэж үзэж байсан ч Слеттений хэлснээр, хөлөг онгоцны зогсоолд зөөж, буулгах зэрэг бүх ачих, буулгах, бэхлэх үйл ажиллагаа нь эцсийн эцэст бие даасан технологийг ашиглан ажиллах болсон гэж мэдээлжээ.