Япон улс 1 сая орчим модерн вакциныг ГАДНЫН БИЕТ орсон хэмээн хэрэглэхээ зогсоожээ

Япон улс 1 сая орчим модерн вакциныг ГАДНЫН БИЕТ орсон хэмээн хэрэглэхээ зогсоожээ

Япон улсын эрүүл мэндийн яамнаас модерн вакцины зарим тунгаас “Гадаад биет” илэрсэн гэх шалтгаанаар 1.63 сая тунг иргэдэд хэрэглэхээ зогсоожээ.

Тус вакциныг Япон улсад зарж борлуулдаг “Takeda Pharmaceutical”-ийн мэдээлснээр “Маш болгоомжтой байх үүднээс гурван багц тунг хойшлуулсан ба Испанид үйлдвэрлэлийн талбайд ямар нэг асуудал гарсан байж болзошгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн энэ асуудлыг нарийвчлан судлахын тулд зохицуулагчид тус улсад зарж борлуулдаг компанитай хамтран ажиллах болно хэмээн мэдэгджээ.

Тус вакцинд орсон гаднын биетүүд гэж юу болох талаар судалгааг эхний байдлаар Такеда компани “тоосонцор” гэж үзэж байгаа бөгөөд нийт 39 хуруу шил буюу 390 тун бохирдсон гэсэн байна. Тус улсад файзер болон Астразенека вакциныг ашиглах зөвшөөрлийг аль хэдийн авсан байсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас Модерн вакциныг иргэддээ хийж эхлээд байжээ.