Өнгөрсөн наймдугаар сарын 26-нд /2021.08.26/ БНСУ-ын Засгийн газраас 391 Афган дүрвэгч хүлээж авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл одоогоор дөрвөн иргэнээс коронавирусийн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн байгаа бөгөөд ойрын хавьтлын 21 хүний шинжилгээний хариу өнөөдрийн дотор гарна гэжээ.
Эдгээр дүрвэгсэд БНСУ-ын Засгийн газрын үйл ажиллагаанд тусалж байсан ажилчид бөгөөд Солонгос улсад очсон даруйдаа Хойд Чунчон мужийн Жинчеон дахь Засгийн газрын сургалтын төвд байршихаар төлөвлөгдөөд байсан юм. Тус газарт өмнө нь БНХАУ-ын Ухань хотоос ирсэн Ковидоос айсан олон зуун иргэд байрлаж байжээ.