Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар-Прадеш мужид өнгөрсөн өдрүүдэд үл мэдэгдэх вируст чичрэг өвчнөөр 68 иргэн нас барсны 40 нь хүүхэд байжээ. Уг тоонд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан иргэд бүртгэгдээгүй юм. Тэгэхээр нийт барагсдын тоо дээрхээс ч давж магадгүй байна.
Тус муж нь чичрэг өвчний голомт болсон бөгөөд Агра, Матхура болон Фирозабад хотод өвчний хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд агаарын чийгшил нэмэгдэж, хэт халж байгаагийн улмаас өвчлөгчдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа аж. Зарим газруудад эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул эмч нар вируст чичрэг өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тосгоноос хот руу зөөж, коронавирусний халдвар авсан хүмүүсийг эмчлэх тасагт байрлуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Г.НАНДИНТУЯА