Өнөөдөр З.Ганбаатар буудлагын төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр З.Ганбаатар буудлагын төрөлд өрсөлдөнө

"Токио 2020" паралимпын наадам үргэлжилж байна. Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 160 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Монгол Улсын баг тамирчид зуны паралимпын 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Манай тамирчид өнгөрсөн баасан гаригт тэмцээнээ эхлүүлсэн бөгөөд өчигдөр Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ олимпын аварга боллоо. Ингэснээр манай улс "Токио 2020" паралимпын наадмаас анхны медалиа авсан юм. 

Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр манай тамирчдын тэмцээн буудлагын төрлөөр үргэлжилнэ. Тодруулбал, Олон Улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөх юм.Түүний дасгалын тэмцээн Токиогийн цагаар 12:00 цагт эхэлнэ.