"Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргах тооцоо, судалгааг хийжээ

"Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргах тооцоо, судалгааг хийжээ

БОАЖ-ын сайдын ахалсан ажлын баг Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах инженерийн тооцоо, төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг гаргаж дууссан байна.

Сүхбаатар хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа юм байна. Уг хөлөг онгоцыг нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11.40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.         

Аврагчид  Сүхбаатар хөлөг онгоцны байрлал, онцлогийг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судалж буй юм. Судалгаа хийх явцад аврагчид онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Мөн хөлөг онгоцноос төмрийн дээж, гүний уснаас шорооны дээж,  замагны дээж авчээ.

ОХУ-ын  Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг ирэх сарын 19-27-нд зохион байгуулах бэлтгэл хангасан байна. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрх сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэх юм.