Өнгөрсөн дүрэв гарагт Токио 2020 паралимпийн наадмын тамирчдын хотхонд жүдо бөхийн төрөлд оролцож байсан харааны бэрхшээлтэй тамирчинг Тоёото Мотор корпорацын өөрөө жолооддог ухаалаг автобус мөргөж гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тус хэргээс болж Японы улсын паралимпийн тамирчин 30 настай Арамицу Китазоно өөрийн төрөлдөө товлосон тэмцээндээ орж чадалгүй өнжиж, тус компаниас яаралтай автобуснуудыг зогсоох арга хэмжээ аваад байсан бол дахин явуулж эхэлжээ.
Гэхдээ тус тээврийн хэрэгслүүд дахин ямар нэг осол гаргахгүй гэсэн үүднээс операторын хяналтан дор, нэмэлт ажилтнуудтай явна гэжээ. Мөн тамирчид болон ажилтнуудад анхааруулах чанга дуу дохиолол нэмэгдүүлэх бөгөөд тамирчдын тосгоны хөл хөдөлгөөн ихтэй гарцууд дээр явган хүний хөтчийг 6-20 болгож нэмэгдүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Тоёота компанийн зүгээс ослын шалтгааны тогтоохоор орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд мэдэгдэлдээ, “Паралимпийн үе болох энэхүү онцгой нөхцөлд жолоодлогогүй ухаалаг автомашин байрлуулах нь харааны бэрхшээлтэй эсвэл бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахад ямар хэцүү байсныг бидэнд ойлгуулсан. Энэхүү технологи нь бие даасан тээврийн хэрэгсэл болж ердийн замд хараахан бэлтгэгдээгүй бодит биш байгааг харуулж байна” гэсэн байна.
Эх сурвалж: BBC