ВИДЕО: Талибанчууд сэтгүүлчийн толгойд буу тулган хүчээр мэдээ уншуулжээ

ВИДЕО: Талибанчууд сэтгүүлчийн толгойд буу тулган хүчээр мэдээ уншуулжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд /2021.08.31/ Афганистан улсаас АНУ  цэргийн бүх хүчээ гаргаж 20 жилийн мөргөлдөөн албан ёсоор дуусаад байгаа билээ.

Тэгвэл АНУ-ыг тус улсаас бүрэн гарсныг тохиолдуулан Талибанчууд Кабулын нисэх онгоцны буудал дээр өөрсдийн ноёрхлоо тогтоож, хэрээс хэтэрсэн үйлдлүүд хийж байгаа зураг, бичлэг цахим сүлжээнд тархах болсон. Үүний нэг нь Афганистаны нэгэн телевизийн мэдээ хөтлөгчийн толгойд буу тулгаж, хүчээр эфирт мэдээ уншуулж байгаа бичлэг юм.

Тодруулбал, Зэвсэглэсэн Талибанчууд студид орж ирэхээс өмнө “Афганистанд нөхцөл байдал хүндэрлээ” гэх тайлбартайгаар мэдээ цахимаар шууд цацагдаж байсан бөгөөд тэр хооронд Талибанчууд студи руу дайран орж, Талибанчуудыг магтан дуулахыг сэтгүүлчээс шаардсан байна. Харин сэтгүүлч тус шаардлагыг хүлээн авахаас эрс татгалзахад амь насанд нь заналхийлж хүчээр мэдээ уншуулж эхэлжээ. 

Тус бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад ердөө 42 секундийн дотор 1 сая гаруй хандалт авсан аж. Тус үйлдлийг Афганистан дахь сая сая хүмүүсийн толгойд байгаа айдсыг нотлох нэгэн жишээ болж байна гэж үзэж байгаа гэжээ. 

Г.Нандинтуяа

ВИДЕО: