Өмнөд Африкын судлаачид Коронавирусийн өөр нэг шинэ хувилбарыг анхааралтай ажиглаж байгаа гэжээ. Тус хувилбар нь альфа, бета, гамма зэрэг бусад омгийн адил олон шинж тэмдгийг агуулсан шинэ төрлийн вирус аж.
Тэдний үзэж байгаагаар энэ нь C.1.2 гэх хувилбар бөгөөд Өмнөд Африк, Африк, Ази Номхон далайн бусад долоон оронд гарч ирсэн гэж судлаачид мэдээлсэн юм. Энэхүү хувилбар нь мөн мутацлагдсан ба хэр их аюултай талаар сайн хэлж мэдэхгүй байна гэжээ.
Мөн вирус нь илүү их мутацлагдсан байх тусам аюул илүү бага гэсэн байна. Энэ нь зарим мутаци нь вирусийн идэвхжилтийг сулруулдаг бөгөөд өөрөөр хэлбэл нэг нэмэлт мутаци нь нөгөө мутаци хувилбараа устгадаг байж болзошгүй аж.
Иймд Өмнөд Африкийн Халдварт Өвчний Үндэсний Хүрээлэнгийн вирусологич Пенни Мурийн баг үүнийг анхааралтай ажиглаж байгаа ба тэрбээр, “Энэ хувилбарыг 2021 оны тавдугаар сараас эхлэн Өмнөд Африкт халдварын гурав дахь давлагаанд илрүүлсэн бөгөөд Европ, Ази, Африк, Далайн бусад долоон оронд илрүүлсэн" гэсэн байна.
ДЭМБ-аас энэ хувилбарыг сонирхол татахуйц эсвэл дахин нэг толгой гашилгах асуудал мөн эсэхийг тодорхойлоход эрт байгаа тул одоогоор ямар нэг нэршил тогтоогоогүй бөгөөд
ДЭМБ-ын Ковидын техникийн удирдагч Мария ван Керхове хэлэхдээ, “Коронавирусээр оношлогдсон маш цөөхөн хүнд C.1.2 хувилбараар халдварласан болохыг тогтоосон байгаа. Тус хувилбараар 100 орчим хүн өвчилсөн мэдээлэл байгаа бөгөөд хамгийн анхны тохиолдол Өмнөд Африкт тогтоогдсон. Одоогийн байдлаар C.1.2 хувилбар эргэлтэд ороогүй. Мөн одоогоор дэлхий дахинд Дельта хувилбар илүү давамгайлсан хэвээр байгаа” гэжээ.
Тус байгууллагын зүгээс коронавирусийн хувилбаруудыг нэрлэж гаргаснаар:
- Альфа эсвэл В.1.1.7;
- Бета эсвэл В.1.351;
- Гамма эсвэл P.1;
- Дельта буюу В.1.617.2.
- Сэтгэл түгшээсэн мутацитай, өвчний бөөгнөрөл үүсгэсэн сонирхолтой хувилбарууд нь Eta эсвэл B.1.525;
- Iota эсвэл B.1.526;
- Каппа буюу В.1.617.1 ба Ламбда эсвэл С.37 гэж нэршсэн байгаа юм.
Эх сурвалж: CNN