ОУ-ын паралимпийн хорооноос Малайзын тамирчныг алтан медалийг хурааж, тэмцээнээс хасах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Малайз улсын ббуудлагын тамирчин Мухаммед Зияд Золкефли F20 ангилалд алтан медаль хүртсэн боловч дараа нь түүнийг тэмцээнд гурван минут хоцорч ирсэн тул тэмцээнээс хасах шийдвэр гаргажээ.
Олимпын хорооноос тус тамирчинг хоцрох тухайн үед нь хүндэтгэх шалтгаантай байсан хэмээн оролцуулсан хэдий ч дараа нь шалгахад Золкефли ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүгчдийг гурван минут хүлээлгэсэн нь тодорхой болсон байна. Иймд тус тамирчнаас хураасан алтан медалийг энэ төрлөөс мөнгөн медаль авсан Украины тамирчин Максим Ковальд шилжүүлжээ.
Энэ талаар цахим орчинд, нэн ялангуяа Малайз иргэдийн дунд “Өрсөлдөгч Украин улсын тамирчин үүнд нөлөөлсөн” гэх утга бүхий сэтгэгдлүүдийг ирүүлж байгаа бөгөөд тус үйлдэлд Олон Улсын Паралимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Крэйг Спэнс, “Дүрэм бол дүрэм. Шийдвэр гарсан. Малайз улсын тамирчин хоцроход Украин тамирчны ямар ч буруу байхгүй. Цахим орчинд түүний эсрэг дайрч давшилж байгаад харамсаж байна” гэж мэдэгджээ.
Малайзын олимпын хорооноос энэхүү шийдвэрийг эсэргүүцэж өөрсдийн тайлбартаа, “Бид хэлний бэрхшээлээс болоод тамирчны нэрийг дуудаж байгааг ойлгоогүй” хэмээн давж заалдсан ч амжилт олоогүй аж.
Эх сурвалж: BBC, CNN