АНУ-ын холбооны мөрдөх товчооны үзэн ядалтын гэмт хэргийн гаралтын тайланд дурдсанаар 2020 онд энэхүү төрлийн гэмт хэрэг дээд хэмжээнд хүрч, 10 мянга гаруй хүн арьс, өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хэргийн хохирогч болсон байна.
Үүн дотор нэн ялангуяа Ази болон өнгөт арьст Америкчууд байгаа нь тогтоогдсон бөгөөд өнгөт арьстны гадуурхах байдал 70 хувиар өссөн бол Азичуудых 40 хувиар өссөн байна гэжээ.
Өнгөрсөн онд гэхэд дэлхий дахинд коронавирусын тархалттай холбоотойгоор Ази гаралтай хүмүүсийн эсрэг 274 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ихэнх тохиолдолд тус хэргүүдийг айлган сүрдүүлэх гэж хийдэг гэж үздэг боловч 18 хувь нь хүндэвтэр төрлийн шинжтэй байгаа юм.