О.Насанбурмаа ялагдсныхаа дараа зодог тайлж буйгаа мэдэгджээ

О.Насанбурмаа ялагдсныхаа дараа зодог тайлж буйгаа мэдэгджээ

Төв аймгийн Батсүмбэр суманд өнөөдөр /2021.09.05/ болсон "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-ий баг тамирчдыг сонгох хяналтын барилдаанд 72 кг-ын жинд аваргын төлөөх барилдаанд МУГТ О.Насанбурмаа ОУХМ Э.Даваанасанд бэртлийн улмаас ялагдсныхаа дараа тамирчны замналаа албан ёсоор өндөрлүүлэн зодог тайлж буйгаа мэдэгджээ. Тэрээр УАШТ-ийн алт, мөнгө, хүрэл. Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл. ДАШТ-ийн мөнгө, хүрэл зэрэг медаль хүртэж байсан, манай шилдэг тамирчдын нэг юм.