Талибан хөдөлгөөний эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж байсан Афганистаны эсэргүүцлийн бүлэг энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Талибанчууд Афганистаны Засгийн газрыг буулгаж, ялалтаа зарласнаас хойш нийслэл Кабулаас хойд зүгт орших Панжширын хөндийд хоёр талын хүчтэй тэмцэл өрнөж байсан юм. Гэсэн ч эсэргүүцлийн бүлгийн тэргүүн Ахмад Масуд өөрийн фейсбүүк хуудаснаа “Аюулаас хамгаалах хүчний хуучин гишүүд болон дотоодын зэвсэгт дайчдыг багтаасан Афганистаны Үндэсний эсэргүүцэх фронт (Талибанчууд) дайралтаа зогсоовол харилцан буулт хийхэд бэлэн” байгаагаа мэдэгдсэн байна.
Харин Талибанаас ямар ч хариу ирээгүй байна. Лалын шашинт уг бүлэглэл гурван долоо хоногийн өмнө Афганистаны үлдсэн хэсгийг хяналтандаа авч, Барууны дэмжлэгтэй засгийн газрыг “нураан”, наймдугаар сарын 15-нд Кабулд эрх мэдлээ тогтоосон билээ.
Эх сурвалж: BBC