Д.Сумъяабазар: Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлтөд тухайн үеийн дарга нар том алдаа гаргасан

Д.Сумъяабазар: Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлтөд тухайн үеийн дарга нар том алдаа гаргасан

Яармаг орчмын замын түгжрэл иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Өглөөний мэнд. Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлт дээр том алдаа гаргасан. Шинэ хотын төв (Land Mark)гэж олон жил хадгалж байсан газраа буруу төлөвлөж, эмх цэгцгүй болгосон. Тухайн үед хариуцаж байсан дарга нарын зах хязгааргүй шуналаас үүдэлтэй. Толгойн өвчин болж байна” гэжээ.