Аялалаар явахдаа сураггүй алга болсон долоон настай хүүхдийг эсэн мэнд олжээ

Аялалаар явахдаа сураггүй алга болсон долоон настай хүүхдийг эсэн мэнд олжээ

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хамрын амны-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 48 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ есдүгээр сарын 05-ны өдрийн 12:00 цагийн орчим долоон настай хүүхэд гэр бүлийн хамт аялалаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 19:55 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас иргэн Б/7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:28 цагт Баянхайрхан 1 дүгээр багийн “Хэрцийн-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/-аас эсэн мэнд олж, аавд нь хүлээлгэн өгчээ.