Л.Оюун-Эрдэнэ “Толгойгоороо хариуцна шүү” хэмээн Л.Халтар сайдад хэлсэн Дарханы замын ажил дахиад л сунана

Л.Оюун-Эрдэнэ “Толгойгоороо хариуцна шүү” хэмээн Л.Халтар сайдад хэлсэн Дарханы замын ажил дахиад л сунана

У.Хүрэлсүхийн засгийн газрын үед “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд бүрэн дуусгана” гэсэн амлалтыг өгч байв. Гэсэн ч уг амлалт биелэлгүй дараагийн Засгийн газарт шилжсэн байдаг.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард замын ажилтай биечлэн танилцахдаа салбарын сайд Л.Халтарт "Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ, чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. 2022 оны 7-р сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Түүний дараа Дарханы зам 10-р сард ашиглалтад орох нь байна. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү" гэж байв.

Гэсэн ч замын бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгаж амжихгүй, удаашралтай байгааг салбарынхан мэдэгдэж байна.

Тодруулбал, 2019 онд замын бүтээн байгуулалтын ажил цар тахал, хөл хорио, хилийн хаалт зэргээс шалтгаалж хойшилсон бол энэ онд мөн л цар тахал, үргэлжилсэн орсон борооноос шалтгаалан төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж амжихгүй аж.