Паралимпын аварга Э.Содномпилжээ өнөөдөр эх орондоо ирнэ

Паралимпын аварга Э.Содномпилжээ өнөөдөр эх орондоо ирнэ

“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Тэгвэл тэрээр өнөөдөр /2021.09.06/ Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирэх ажээ.