Х.Нямбаатар, “Ордон барьж, тамирчдын бүх зардлыг даана” гэж амлажээ

2021-09-06 15:09

Х.Баттулгын хүн Т.Мөнхбаяраас, Л.Оюун-Эрдэнийн хүн Х.Нямбаатар “Боксын холбоо”-г авчээ

Монголын боксын холбооны бага хурал өчигдөр /2021.09.05/ МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд болж, тус холбооны Ерөнхийлөгчөөр  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгосон талаар бид мэдээлсэн. 

Х.Нямбаатарын өмнө боксын холбоог Т.Мөнхбаяр удирдаж байсан. Товчхондоо, Т.Мөнхбаяраас Х.Нямбаатар тамгыг нь авсан гэсэн үг. Тэгвэл Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэдэг бөгөөд түүнийг дээр албан тушаалд томилуулсан гэдэг.

Т.Мөнхбаяр нь Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн.

Харин өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч асан Х.Баттулга Засгийн газраас байгуулж буй таван үндэсний хорооны нэг болох “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-г ахалж, уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болсон. Энэ бүхнээс харвал Х.Баттулгын хүн Т.Мөнхбаяраас Л.Оюун-Эрдэнийн хүн Х.Нямбаатар боксын холбоог авсан нөхцөл байдал харагдаж байна. Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнэ болон Х.Нямбаатар нар хамаатнууд юм.

МАН-ын Тусгаар тогтнолын ордон. 2021.09.05

2021-09-06 15:08

Э.Цэндбаатар: Би Холбооны хуралд очоогүй. Хэн ч намайг зодоогүй

Өчигдөр /2021.09.05/ Монголын боксын холбооны бага хурал МАН-ын байранд болж, Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг олонхын саналаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон.

Тэгвэл уг бага хурлын дараа боксын холбооны хүнд жингийн нэр бүхий тамирчид Э.Цэндбаатарыг нийлж зодсон гэх мэдээлэл түгээд байна. 

Тэгвэл уг мэдээллийг Э.Цэндбаатар үгүйсгэж, “Өчигдөр болсон хуралд би очоогүй. Хэн ч намайг зодоогүй. Би эрүүл байна” гэжээ. Гэвч баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн шөнийн 02.27 цагт тэрбээр "намайг зодчихлоо" хэмээн  өөрөө цагдаад дуудлага өгсөн аж. 

2021-09-06 12:28

Х.Нямбаатар, “Ордон барьж, тамирчдын бүх зардлыг даана” гэж амлажээ

Монголын боксын холбооны бага хурал өчигдөр /2021.09.05/ МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд болж, тус холбооны Ерөнхийлөгчөөр  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгосон талаар бид мэдээлсэн. 

Сонирхуулахад, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод “Боксчдод зориулсан ордон барьж, мөн ДАШТ-д оролцох тамирчдын бүх зардлыг даана” гэдгээ мэдэгджээ.

Харин зарим иргэдийн зүгээс “УИХ-ын гишүүн холбоо, төрийн бус байгууллага удирдаж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж түүнийг шүүмжилж байгаа юм. Тэгвэл 2020 оны долдугаар сард өөрчлөлт орсон “УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-аар парламентын гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацаанд ТББ-ын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй” гэсэн тул Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж, сонгогдсон байна.