Э.Цэндбаатарыг ДАШТ-д оруулахын тулд хандив, мөнгө өгөөд ч болтугай явуулах хүсэлтэй байна гэв

Э.Цэндбаатарыг ДАШТ-д оруулахын тулд хандив, мөнгө өгөөд ч болтугай явуулах хүсэлтэй байна гэв

Энэ есдүгээр сарын 09-ны өдөр /2021.09.09/ МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багийн тамирчнаас хөөж, ирэх аравдугаар сард болох боксын ДАШТ-д оролцох эрхийн хасаад байсан юм.

Тэгвэл энэ талаар тамирчин өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Монголын боксын холбооны гаргасан шийдвэртэй санал нэг байна. Архи ууж, зөрчил гаргасан нь миний буруу. Намайг уучлаарай.

Би ч тэдний оронд байсан бол тамирчиндаа сахилга батын хариуцлага тооцоод дэлхийн аваргад явуулахгүй байх шийдвэр гаргах байсан. Х.Нямбаатар сайд холбооны ерөнхийлөгч болж тамирчид, багш дасгалжуулагчийг хоолонд оруулахад архи хэрэглэлгүй. Бас намайг зодсон ах нартаа гомдол, санал байхгүй. Маргааш нь гомдолгүй гэдгээ цагдаагийн байгууллагад очоод хэлсэн. Ах нартайгаа муудаж ийм зүйл болсон нь архинаас л боллоо. Архи уудаг нь миний л буруу энэ зүйлдээ би маш их гэмшиж байна. Одоо дэлхийн аварга болох гэж байна. Дүү нарыгаа дэлхийн аваргад ороход нь сайн бэлтгэл хангагч хийж өгөөд, медаль авахуулна” гэсэн юм.

Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараагаар дахин цахим хуудаснаа, "10 сард болох Дэлхийн аваргадаа орох хүсэл байна. Надад нэг боломж олгооч" гэжээ. Энэхүү нийтлэлийг дэмжин зарим ард иргэд, "Хувиараа явах боломж байвал хандив мөнгө цуглуулаад явуулна. Чадлаараа тусална, Гарц хайцгаая" гэх мэт сэтгэгдэл үлдээж байгаа юм.

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө