“Хойд солонгос шинэ далавчит пуужин туршсан” гэж мэдээлэв

“Хойд солонгос шинэ далавчит пуужин туршсан” гэж мэдээлэв

Хойд солонгос /БНАСАУ/ алсын тусгалтай шинэ далавчит пуужин амжилттай туршлаа гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.  

Шинэ пуужингийн туршилт өнгөрөгч бямба, ням гарагт болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны өндөр албан тушаалтнууд ажигласан болохыг онцлон тэмдэглэсэн байна. "Батлан хамгаалах шинжлэх ухаан, зэвсгийн системийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний гол зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой стратегийн зэвсэг болох алсын тусгалтай далавчит пуужин бүтээх ажил сүүлийн хоёр жилийн хугацаанд зэвсгийн системийг хөгжүүлэх шинжлэх ухааны найдвартай үйл явцын хүрээнд амжилттай урагшилсан" гэж Умард Солонгосын агентлаг мэдээндээ дурджээ.

Мэргэжилтнүүд пуужингийн эд анги, хөдөлгүүр, нислэгийн туршилт, удирдлага, чиглүүлэлтийн систем, цэнэгт хошуу болон бусад хэд хэдэн туршилтыг хийжээ. Эдгээр туршилт бүгд амжилттай болсон гэж мэдээлж байна. KCNA агентлагийн мэдээлснээр, “алсын тусгалтай шинэ далавчит пуужин нь БНАСАУ-ын нутаг дэвсгэр, усан нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх замын дагуу 7580 секунд нисэж, 1500 км-ийн зайд байгаа оножээ.