Нас барсан ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авахын тулд цогцсын хадгалж байсан эрийг баривчилжээ

Нас барсан ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авахын тулд цогцсын хадгалж байсан эрийг баривчилжээ

Өнгөрсөн баасан гарагт Австрийн цагдаа нар нас барсан ээжийнхээ нийгмийн даатгалыг үргэлжлүүлж, тэтгэврийн мөнгийг авахын тулд цогцсын хадгалж, байсан эрийг саатуулан баривчилжээ.

Тодруулбал, Австрийн баруун хэсэгт орших Инсбрук-Ланд мужийн нэгэн байшингийн подвалд ээжийнхээ цогцсыг хадгалж байсан 66 настай эрийг саатуулан баривчилсан бөгөөд тэрээр хэргээ хүлээсэн байна.

Эмэгтэйн хувьд 89 настай байсан бөгөөд түүнийг 2020 оны зургадугаар сард нас барсан гэж үзэж байгаа аж. Мөн задлан шинжилгээний дүгнэлтээр эмэгтэйг гаднын халдлагын улмаас нас барсан гэх ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд хүүг нь тэтгэмжийн залилан хийж, цогцсыг нуун дарагдуулсан гэх хэргээр буруутгаж байгаа гэсэн байна.

Түүний хүү ээжийнхээ асрамжийн мөнгө болоод тэтгэврийг авах зорилготой ийнхүү хадгалсан гэж мэдүүлсэн ба цогцсыг хадгалж байх хугацаандаа ойролцоогоор 59 мянган ам.доллар цуглуулсан гэжээ.

Тус цогцсын биенээс ямар ч үнэр гаргахгүйн тулд мөсөн сав ашиглаж, хөлдөөсөн байсан ба биеийн шингэнийг шингээхийн тулд боолтоор муммилж боосон байсан талаар тус улсын Цагдаагийн нийгмийн хамгааллын залилангийн албаны дарга Хелмут Гуфлер хэлсэн байна. Мөн хэрэгтний  том ах нь нь ээжтэйгээ уулзахаар ирдэг байсан ч үргэлж түүнийг эмнэлэгт байгаа гэж хэлдэг байсан гэжээ.

Эх сурвалж: CNN