Х.Нямбаатар: Э.Цэндбаатарыг хөөх шийдвэрийг 100 хувь дэмжиж байна, өөрчлөгдөхгүй

Х.Нямбаатар: Э.Цэндбаатарыг хөөх шийдвэрийг 100 хувь дэмжиж байна, өөрчлөгдөхгүй

Өнөөдөр /2021.09.13/ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар МУГТ Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Энэ есдүгээр сарын 05-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Тус хурлаар намайг дийлэнхийн саналаар томилсон. Дараа нь 18:00 цагийн үед "Элит" төв дээр 130 хүн хоол идээд тарцгаасан. Үүний дараа шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирж, очиж шалгахад нэлээн хэдэн хүн архи дарс хэтрүүлэн ууж, хоорондоо зодолдсон нөхцөл байдалтай байсан. Улаанбал нэвтрүүлгийн шторик дээр боксын холбооны хурлыг би зохион байгуулаад, орой нь хоол идүүлээд, архидуулаад зодоон хийлгэсэн гэж ташаа мэдээлэлтэй худлаа эвлүүлэг хийсэн байна билээ. Ийм явдал болоогүй.  Мөн Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Э.Цэндбаатарын хувьд удаа дараа дүрэм зөрчиж, иймэрхүү үйлдэл гаргаж байгаа. Өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх, эм бодис хэрэглээд гадуур гудамжинд нүцгэлж явсан.

"Найрамдал" зусланд шигшээ багийн цугларалтыг шөнөд нь хаяж явсан. Халдвар хамгааллын журам зөрчсөн гэх мэт.

Ер нь, их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, иймд сахилга баттай байх хэрэгтэй гэдэг дээр би санал нийлж байна. Боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна, өөрчлөгдөхгүй, энэ спортод сахилга бат чухал" гэсэн байна.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө