БИДНИЙ ТУХАЙ:  Монголд анх удаа амьтнаас коронавирусийн Дельта хувилбар илэрсэн тохиолдол бүртгэгдлээ

БИДНИЙ ТУХАЙ:  Монголд анх удаа амьтнаас коронавирусийн Дельта хувилбар илэрсэн тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсад анх удаа амьтнаас коронавирус илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар тус улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)–ээс мэдээлэхдээ "Нийслэлийн Байгаль орчны хэлтсийн дэргэдэх Минж үржүүлгийн төвийн ажилчид наймдугаар сард амьтдаас COVID-19-ийн шинжилгээ авсан бөгөөд энэ үеэр долоон минжээс коронавирусийн Дельта хувилбар илэрсэн" гэжээ. 

Халдвар авсан минжүүдэд ханиалгах, нус гоожих, нүд наалдах зэрэг шинж тэмдэг илэрсэн ч бүгд эдгэрсэн байна. Энэ нь тус улсад амьтнаас коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол юм.

Одоогийн байдлаар Монголын нийслэл Улаанбаатар болон бусад 21 аймагт коронавирус тархсан байдалтай байна. Харин коронавирусийн Дельта хувилбар 20 аймагт бүртгэгджээ. 3.4 сая орчим хүн амтай тус улсад нийт 252,648 COVID-19 тохиолдол бүртгэгдэж, 1021 хүн нас бараад байна.

Эх сурвалж: ChinaDaily




Өнөөдөр туулай өдөр

21 минутын өмнө