Монголд 19 сая ам.доллараа залилуулсан гэх Макс Жонсоны ээж нас баржээ

Монголд 19 сая ам.доллараа залилуулсан гэх Макс Жонсоны ээж нас баржээ

Английн Ерөнхий сайд Борис Жонсоны ээж Шарлотт Жонсон Уол өчигдөр /2021.09.13/ 79 насандаа таалал төгсжээ. Тус улсын “Таймс” сонинд нийтлэгдсэн мэдэгдэлд Шарлотт Жонсыг Лондонгийн баруун хэсэгт байрлах Гэгээн Мэригийн эмнэлэгт хэвтэж байхдаа нас барсан гэсэн байна. Тэрбээр зураач байсан бөгөөд түүнийг гэр бүл нь “Гэрийн дээд эрх мэдэлтэн” гэж үргэлж тодорхойлдог байв.

Түүний энэхүү эмгэнэлд тус улсын өндөр албан тушаалтангууд эмгэнэл илэрхийлж байгаа төдийгүй тэрбээр 40 насандаа паркисоны өвчтэй гэж оношлогдож байсан ч уран зургаа үргэлжлүүлэн хийж, эмчлүүлж байсан гэжээ.

Тэгвэл түүний хүү Макс Жонсон нь манай Монгол улсын “Засаг Чандмань Майнз” гэх алтны уурхайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд тэрхүү компанийн холбогдох хүмүүс хөрөнгө оруулалт авсныхаа дараа Монголоос гараад эрэн сурвалжлагдаж байгаа юм.