Ким Кардашьян хувцаслалтаараа олныг гайхшруулав

Ким Кардашьян хувцаслалтаараа олныг гайхшруулав

Нью-Йорк хотын “Метрополитан” музейд хандив цуглуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Холливудын оддын хамгийн том хувцас загварын шоу “Met Gala” өнөөдөр болж байна. Уг шоунд дэлхийн одод хамгийн этгээд сонин, дэгжин хээнцэр хувцас өмсөж ирдгээрээ онцлог бөгөөд нэг талаар багахан өрсөлдөөн болдог гэж хэлж болно.

Тэгвэл Америкийн телевизийн шоуны од Ким Кардашьян өнөөдрийн наадмын үеэр олны анхаарлыг багагүй татжээ. Тэрбээр хар өнгийн даашинзаар гоёсон байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь нүүрээ ч мөн бүтэн хаажээ. Түүний хувцаслалтыг цахим сүлжээнд хүмүүс хошигнон ярьж байгаа бол зарим хэсэг нь "Ким хувцаслалтаараа ямар нэгэн утга илэрхийлэхийг зорьсон байх" гэжээ. 

“Met Gala” нь жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг уламжлалтай ч “COVID-19” цар тахлын улмаас хойшлоод байсан юм.