Э.Цэндбаатарын жинд О.Тулга ДАШТ-нд оролцоно

Э.Цэндбаатарын жинд О.Тулга ДАШТ-нд оролцоно

Сахилга бат, ёс зүйн алдаа гаргасан тул МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөж байгаа талаараа Монголын боксын холбоо мэдэгдэл хийсэн. Улмаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-нд МУГТ Э.Цэндбаатар оролцох боломжгүй болсон тул түүний оронд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт О.Тулга оролцохоор болсон байна.

ДАШТ-ний сорилго тэмцээнд нийт 9 жингийн 36 тамирчин гурван өдрийн турш өрсөлдөж дараах тамирчиндаа тус тусынхаа жинд ДАШТ-нд оролцох эрхээ авчээ.

ҮҮНД:

  • 48кг ОУХМ Г.Ган-Эрдэнэ
  • 51кг ОУХМ Х.Энхмандах
  • 54кг Э.Баярсайхан
  • 57кг Б.Буяндалай 
  • 60кг О.Тулга
  • 63кг Б.Төгөлдөр 
  • 67кг Б.Чинзориг
  • 71кг О.Бямба-Эрдэнэ
  • 75кг МУГТ У.Мөнх-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн ирэх аравдугаар сард Серби улсын Белград хотыг зорихоор болсон байна.