“Токио 2020” олимпын хүрэл медальт Б.Болортуяа ДАШТ-нд оролцох эрхээ авчээ

“Токио 2020” олимпын хүрэл медальт Б.Болортуяа ДАШТ-нд оролцох эрхээ авчээ

Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон.

Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, "Сорилго"-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо. Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох байсан энэхүү барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болсон байна. Сануулж хэлэхэд О.Болортуяагийн хувьд "Токио-2020" олимпоос хүрэл медаль энгэртээ зүүсэн билээ.