Тэжээвэр амьтдаас ДЕЛЬТА хувилбар илэрч байгаа тул тусгаарлахыг зөвлөж байна

Тэжээвэр амьтдаас ДЕЛЬТА хувилбар илэрч байгаа тул тусгаарлахыг зөвлөж байна

Манай улсад гэрийн тэжээвэр хоёр муур болон Туул голд нутагшуулаад байсан долоон минжнээс коронавирусийн дельта хувилбар илэрчээ. Одоогоор нийт халдвар авсан 50 минжийг тусгаарлаж, долоо хоног эмчлэн, эдгэсэн байгаа аж.

Мөн манай улс гадаадаас ирж байгаа иргэдийн тэжээвэр амьтдын тусгаарлаж байгаа бөгөөд улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжилгээ авч байгаа юм. Нийт байдлаар 602 дээжид шинжилгээ хийсэн байна гэжээ. Харин халдвар илэрсэн минжтэй ойр буюу 10 км-ийн радиуст оршин суудаг айл өрхөд тандалт судалгаа хийхэд халдвар илрээгүй гэжээ. Одоогоор мал амьтдаас хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

Иймд иргэдэд тэжээвэр амьтнаас коронавирусийн халдвар илэрвэл зориулалтын тор болон үүрэнд нь 7-14 хоног тусгаарлаж, байнгын ариутгал хэрэгтэй гэсэн юм.