“Синдерелла клиник” хүзүүний гилжгий засах мэс заслыг шаардлагатай хүмүүст үнэ төлбөргүй хийхээр болжээ

“Синдерелла клиник” хүзүүний гилжгий засах мэс заслыг шаардлагатай хүмүүст үнэ төлбөргүй хийхээр болжээ

“Синдерелла клиник” эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд хүзүүний гилжгий засах мэс заслыг хэрэгцээ шаардлагатай бүх хүнд үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ. Энэ талаар тус эмнэлэг албан ёсны фейсбүүк хуудастаа “Монгол хүн бүр эрүүл байх эрхтэй! Синдерелла эх орондоо илүү сайхан бөгөөд эрүүл байх боломжийг үргэлж олгодог. Хүзүүний гилжгий засах 1.200.000₮ үнэ бүхий мэс заслыг хэрэгцээ шаардлагатай бүх хүмүүст үнэ төлбөргүй хийж өгнө. Энэ бол “Синдерелла” эмнэлгийн Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй төслийн нэг хэсэг юм” гэжээ. Хүзүүний гилжгий засах ажилбарыг зөвхөн 18-аас дээш насны хүнд хийх аж.