Эрдэмтэд 120 сая жилийн өмнө амьдарч байсан нэгэн шувууны чулуужсан ясыг олж илрүүлжээ.
Энэхүү шувууны хэлбэр нь ихээхэн содон бөгөөд сүүлний ясны бүтэц нь маш содон өдөөр бүрхэгдсэн байжээ.Энэхүү өд нь нисэхэд зориулагдаагүй байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд ижил төрлийн хосоо олоход тусалдаг байсан байх магадлалтай хэмээн судалгаагаар үзэж байгаа аж.
Тус чулуужсан ясыг БНХАУ-ын зүүг хойд хэсгээс олж илрүүлсэн бөгөөд тэр хавийн бүс нутгийг эртний чулуужсан олдворын эрдэнэсийн сан гэдэг байна. Одоогоор тус шувууг Хятадын домог шувуу гэгдэх Юанчугийн нэрээр нэрлэжээ.
Биеийн хэмжээгээр орчин үеийн цэнхэр сарвуутай зүйрлэж болох ч Юанчугийн сүүл нь биеийнхээ уртын 150 гаруй хувийг эзэлсэн байна. Мөн нисэх онцгой чадваргүйгээс гадна ойд амьдардаг, сүүлний өд нь жин багатай хэдий ч нэлээн чирэгдэл учруулахуйц том хэмжээтэй байсан гэжээ.
Эх сурвалж: CNN