Архангай аймаг, Өлзийт сумын “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ “Орхон” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлт есдүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 09.16-ны өдөр Орхон голоос цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Уг цогцос нь намдугаар сарын 23-ны өдөр гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон малчин Б гэх 36 настай эрэгтэйнх болох нь тогтоогджээ.