Т.Рэнцэнбадам Хил хамгаалах байгууллагын ойн баярын өдөр буюу өнөөдөр бариандаа орно

Т.Рэнцэнбадам Хил хамгаалах байгууллагын ойн баярын өдөр буюу өнөөдөр бариандаа орно

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл  1100 км холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр/2021.09.17/ буюу Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр бариандаа орох юм. 

Т.Рэнцэнбадам өчигдөр 46 дахь өдрийн гүйлтээрээ 1021 км замыг туулж, Сэлэнгэ аймгийн “Ээж мод” хэмээх хүрэлцэн очсон талаар бид мэдээлсэн билээ.