Өмнөговь аймгийн сурагчид малынхаа бэлчээрт майхан барьж, цахим хичээлээ үзэж байна

Өмнөговь аймгийн сурагчид малынхаа бэлчээрт майхан барьж, цахим хичээлээ үзэж байна

Цар тахлын улмаас удаан хугацаанд завсарласан сурагчид есдүгээр сарын 1-ээс эхлэн танхим, цахим хосолсон байдлаар хичээллэж байгаа билээ.

Тэгвэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагчид малынхаа бэлчээрт майхнаа барин, цахим хичээлээ хичээнгүйлэн үзэж байна. Тэдний хичээлээ хийдэг газар нь гэрээс нь 5-6 км зайтай. Учир нь гэрт нь сүлжээ барьдаггүй учир ийн малынхаа бэлчээрт ирж, хичээлээ хийх болжээ. Энэ талаар сурагчдын ангийн багш О.Сувдмаа мэдээллээ.