Нийслэлийн иргэдийн жилд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний номын баяр өнөөдөр /2021.09.17/ нээлтээ хийж байгаа бөгөөд энэ 19-ний өдөр өндөрлөх юм. Энэхүү 30 дахь удаагийн номын баярыг “Өдөр бүр уншъя” уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана гэжээ.
Мөн өнөөдөр /2021.09.17/ Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк-д цахим шилжилтэд түүчээлэх “Digital nation” 2021 үндэсний арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ мөн өнөөдөр нээлтээ хийж энэ 19-ны өдөр өндөрлөх юм. Иймд ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хүсвэл энэхүү арга хэмжээнүүдийг сонирхож үзэхийг санал болгож байна.