Жил бүр өмнөд туйл дээгүүр үүсдэг озоны цоорхой энэ жил талбайгаараа Антарктидаас том хэмжээтэй болсон талаар Европын холбооны Коперникүсын агаар мандал хянах албаны эрдэмтэд мэдээлжээ.
Озоны давхарга нь дэлхийгээс 9-22 милийн зайд оршдог бөгөөд дэлхийг хэт ягаан туяанаас хамгаалдаг гэдгээрээ онцлог юм. Харин сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж нимгэрч, цоорох болсон.
Озоны давхарга жил бүрийн наймдугаар сараас аравдугаар сарын хооронд цоорч, тэгэхдээ есдүгээр сарын дунд үед хамгийн том хэмжээндээ хүрдэг бөгөөд арван хоёрдугаар сараас аажмаар өөрөө нөхөгддөг байна. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд ихээхэн томорсон байгаа нь 1979 оноос хойш тооцсон дундаж хэмжээнээс 75 хувиар илүү байгаа аж. Иймд нөхөх болон илүү том цоолохгүй байх тал дээр олон улсын эрдэмтэд анхаарч, ажиллаж байгаа гэжээ.
Эх сурвалж: CNN