Даваа гарагаас эхлэн сургуулиудад мэргэшсэн сэтгэл зүйч ажиллана

Даваа гарагаас эхлэн сургуулиудад мэргэшсэн сэтгэл зүйч ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь Ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ сэтгэл зүйч ажиллуулах  байв. Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өчигдөр /2021.09.17/ сертификатаа гардан авлаа.

Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн гурван  чиглэлээр зохион байгуулжээ. Мэргэшсэн сэтгэл зүйчид Даваа гаригаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ. Тэд сертификат авахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жишиг өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.